Үндэсний хувцас

2009-10-30,

Үндэсний хувцас олон зууны турш ястан үндэстний угсаатны зүйн үнэмлэх нь болж, ард түмний соёлын өвийг хадгалж иржээ. Тухайн үндэстэн ястан дотроо нас, хүйс, нийгмийн байдлын ялгааг хувцас илэрхийлдэг байсан нь манайд мөн тусгалаа олсон байдаг. Монгол үндэсний хувцас нь тэдний голлон эрхэлж ирсэн аж ахуй, байгал цаг уурын нөхцөл, зан заншлын онцлогыг илэрхийлдэг.

Монголчууд бэлчээрийн мал аж ахуй, ан гөрөө эрхэлдэг нүүдэлчид байлаа. Асар уудам газар нутагтай, цөөн хүн амтай энэ орны хөрс газар тариалан эрхлэхэд төдийлөн тохиромжгүй тул хэрэгцээний бөс бараа, торго дурдан, тариа будаагаа зэргэ...